본문으로 서브메뉴로
2025
оны Хүн ам, орон сууцны тооллого

Таны хариулт БНСУ-д хэрэгтэй хариулт болно.

1. Хүн ам, орон сууцны тооллогын танилцуулга

Хүн ам, орон сууцны тооллого гэдэг нь?

  • БНСУ-д оршин сууж буй бүх иргэд болон орон сууцны хэмжээ, онцлогийг тодорхойлохын тулд хийгддэг улсын гол статистикийн судалгаа бөгөөд БНСУ-ын Статистикийн газраас 5 жилийн давтамжтай ‘0’, ‘5’ гэсэн тоогоор төгссөн онд тус хүн ам, орон сууцны тооллогын судалгааг явуулдаг.
  • НҮБ(United Nation)-ийн дагуу хүн ам, орон сууцны тооллого нь тодорхой цаг хугацаанд тухайн нэг улс, товлосон газар нутагт буй бүх хүн, өрх, оршин суугаа газартай холбоотой хүн ам, эдийн засаг, нийгмийн мэдээллийг цуглуулах, үнэлэх, дүн шинжилгээ хийх, хангах бүх үйл явцыг бүхэлд нь хэлнэ..
  • БНСУ-д 3 сараас дээш оршин суух юмуу оршин суухаар төлөвлөж байгаа гадаад иргэд тус судалгаанд хамрагдах үүрэгтэй.
  • Таны хамрагдсан судалгааны мэдээлэл нь статистикийн тухай хуулиар хатуу чанд хамгаалагдсан бөгөөд статистикийн үр дүнг гаргах зорилгоос өөр ямар ч зорилгоор ашиглахгүй болно.
Судалгааны үр дүнг ашиглах

  • Үндэсний томоохон бодлогын суурь материал
  • Төрөл бүрийн түүвэр судалгааны том бүлэг болон түүвэр судалгааны хэв загвар
  • Судалгааны ерөнхий материалыг ашиглан хоёрдогч статистикийн тайланг гаргах
  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны мэдээлэл, хувийн компаниудын удирдлагын мэдээлэл

2. 2025 оны Хүн ам, орон сууцны тооллого

  • Судалгааны зорилго: Манай улсын нийт хүн ам, өрх, орон сууцны тоо хэмжээ төдийгүй тэдгээрийн бүтэц, тархалт, тус бүрийн онцлог шинж чанаруудыг нарийвчлан тодорхойлох ба судалгааны үр дүнг улсын бодлого боловсруулах ба үнэлэх, судалгааны ажил, мөн хувийн хэвшлийн бизнесийн удирдлага, төлөвлөлтөд зориулсан чухал суурь мэдээлэл болгон ашиглана.
  • Судалгааны хугацаа: 2025.10.22. - 2025.11.18.
    *Судалгаанд хамрагдагсдын дунд сугалаагаар “Солонгосын хүн амын тооллогын 100 жилийн ой”-н дурсгалын зоос(50,000 вон) эсвэл онлайн бүтээгдэхүүний эрх (30,000 воны үнэ бүхий)-ыг бэлэглэнэ. (Нөөц дуусах хүртэл)
    Урамшууллын сугалааны хариу шалгах
  • Судалгаанд хамрагдагсдын хүрээ: Судалгаа хийгдэх үеийн байдлаар, БНСУ-ын нутаг дэвсгэрийн 20%-ийн түүврийн судалгааны хэсэгт байнга оршин суудаг бүх БНСУ-ын иргэд болон гадаад иргэд, мөн тэдний оршин суугаа сууц багтана.
Интернэт (PC, мобайл) судалгаа
Утсаар судалгаанд хамрагдах
080-2025-2025(үдээс өмнө 8 цаг ~ үдээс хойш 9 цаг, амралтын өдөр хамаарна)
Гэрт нь зочилж ярилцлага авах(таблет PC)
Судалгааны ажилтан гэрт нь зочилж таблет төхөөрөмжөөр судалгаа авах
(※ Хүн ам, орон сууцны тооллогын судалгааны ажилтан нь судалгааны ажилтан гэсэн үнэмлэх зүүсэн байх бөгөөд таблет төхөөрөмжөөр судалгааг авах тул судалгаа бөглөхөөс өмнө судалгааны ажилтаны үнэмлэхийг шалгана уу.)

3. Статистикийн арга

Статистикийн тухай хуулийн 32-р зүйл (Зөв шударгаар хариулах үүрэгтэй)

  • Судалгаанд хамрагдаж буй хүн нь статистикийн мэдээлэл бэлтгэхтэй холбоотой ажил эрхэлж буй хүний асуулт болон судалгааны материал авах гэх мэт шаардлагад судалгааны үр дүнг итгэж болохуйц байхын тулд зөв шударгаар, үнэнчээр хариулах үүрэгтэй.
Статистикийн тухай хуулийн 33-р зүйл (нууц чанд хамгаалах)

  • Статистик мэдээлэл үүсгэх явцад мэдэгдсэн хувь хүн, аж ахуй нэгж болон албан байгууллага зэргийн нууц гэж үзэж буй мэдээлэл нь хамгаалагдах ёстой.
  • Статистик мэдээлэл бэлтгэх зорилгоор цуглуулсан хувь хүн, аж ахуй нэгж болон албан байгууллага зэргийн нууц мэдээлэл нь статистикийн зориулалтаас өөр зорилгоор ашиглаж болохгүй.
Статистикийн тухай хуулийн 34-р зүйл (судалгааны ажилтаны үүрэг)

  • Статистикийн ажилтнууд, статистикийн ажилтан байсан хүн эсвэл статистикийн байгууллагаас статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор статистикийн ажлыг бүхэлд нь юмуу хэсэгчлэн хариуцуулан ажиллуулж байгаа эсвэл ажиллаж байсан этгээд нь ажлын явцад олж мэдсэн мэдээллээ өөр бусад зорилгоор ашиглах болон бусдад дамжуулж болохгүй.

4. Байгууллагын танилцуулга болон хүн ам, орон сууцны тооллого судалгаанд уриалах нь

Солонгосын статистикийн газар нь улсын статистикийн төв байгууллагын хувьд улсын статистикийн хөгжлийг тэргүүлэн манлайлж, статистикийн найдвартай мэдээллийг болгож эдийн засгийн нэгж бүрт хэрэгтэй мэдээллээр хангадаг юм.
Орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон хүн амын тооллого нь 1925 оноос хойш хийгдэж эхэлсэн бөгөөд 2025 онд 100 жилийн ойгоо угтан авч буй Солонгосын гол төлөөлөх судалгаа юм.
Хүн ам, орон сууцны тооллого нь дотоодын иргэд төдийгүй гадаадын иргэдийг ч гэсэн хамруулж судалгааг явуулдаг бөгөөд татвар ногдуулах, хууль бусаар оршин суугчдыг олж илрүүлэх, шүүхийн материал зэрэгтэй огт хамааралгүй болно.
Гадаад иргэдэд зориулсан бодлого боловсруулах үндсэн материал болох тул хэрвээ та судалгаанд хамрагдахаар сонгогдсон бол өөрийн болон гэр бүлийнхээ илүү гэрэлт ирээдүйн төлөө идэвхтэй хамрагдахыг хүсч байна.